КОП17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах дэд хороодын дарга, нарийн бичгийн дарга нарын хуралдаан боллоо. COP17 бага хурал зохион байгуулагдахад 97 өдөр үлдээд байгаа бөгөөд бэлтгэл ажил төлөвлөлтийн шатнаас хэрэгжилтийн шатанд шилжсэнтэй холбоотой цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, дэд хороодын үйл ажиллагааг илүү уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлийг Дэд хороодын дарга нарт өглөө.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ, ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
эх сурвалж: Коп17 зохион байгуулах үндэсний хороо
Сэтгэгдэл үлдээх