
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Хууль зүй, дотоод хэргийн салбар бол Монгол төрийн оршин тогтохуйн үндэс болсон чухал салбар. Энэ салбарыг цогцоор нь харж, хууль хэрэгждэг, хууль ард иргэдээ хамгаалдаг, хууль хэрэгжүүлэгчээ ч хамгаалдаг, хүний эрхийг дээдэлсэн, шударга, ил тод нээлттэй тогтолцоотой байх учиртайг” онцоллоо.
Тэрээр харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагуудад дараах чиглэлээр үүрэг өглөө.
Түүнчлэн ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан салбарын бүх байгууллагад сахилга хариуцлага, ил тод байдал, хүний эрхийг эрхэмлэсэн, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, дотоод хяналтыг чангатгах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө.
See less
