Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн "Дунд цухлаг’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 308 км, сумын төвөөс зүүн зүгт 210 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 15-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан.
Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн 28 дугаар ангийн нийт 35 алба хаагч 4 бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Ийм иргэд та бүхэн хөдөө хээр аялал зугаалгаар, ажлаар явж байхдаа гал түймрийн болзошгүй эрсдэлээс сэргийлж татсан тамхины ишээ бүрэн унтраах, зориулалтын саванд хийж хаях, ил задгай гал гаргахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл үлдээх