Цэс Close

Баянзүрх дүүргийн Засаг даргаар И.Баттөгсийг томилов

Баянзүрх дүүргийн  ИТХ-ын хуралдаанаас өнгөрсөн долоо хоногт И.Баттөгсийг Засаг даргаар сонгохыг дэмжсэн. Түүнийг Засаг даргаар томилуулах саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлээд байсан юм. Үүний дагуу хотын дарга Б.Пүрэвдагва захирамж гаргаснаар, БЗД-ийн Засаг дарга И.Баттөгс өнөөдөр /2026.5.28/ ажлаа хүлээн авч, тамга тэмдгээ гардан авлаа.

Боловсролын байдал:

  • 1990-1999 он: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 10 жилийн дунд сургууль

  • 1999-2003 он: БНХАУ-ын Хэбэй их сургууль (Олон Улсын эрх зүйч)

  • 2003-2006 он: Өвөр Монголын их сургууль (Хууль зүйн магистр)

  • 2006-2009 он: МУИС-ийн СЭЗДС (Эдийн засагч, санхүүгийн менежмент)

  • 2009-2013 он: МУИС-ийн СЭЗДС (Эдийн засгийн магистр)

  • 2014-2016 он: Удирдлагын академи (Төрийн захиргааны менежмент)

Ажлын туршлага:

  • 2004-2005 он: "Мянганы барилга" ХХК-ийн Хуулийн зөвлөх

  • 2005-2009 он: "Эточэ" ХХК-ийн дэд захирал

  • 2009-2012 он: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн

  • 2012-2014 он: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга

  • 2014-2020 он: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын хэлтсийн дарга

  • 2020-2025 он: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

  • 2025.03-06 сар: УИХ-ын Тамгын газарт Гишүүний зөвлөх

  • 2025.06 сараас одоог хүртэл: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын Сайдын зөвлөх

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах