Улаанбаатарт 17 хэм дулаан, өдөртөө аадар бороо орно

2026 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэш шөнөдөө бороо орохгүй, өдөртөө хотын хойд хэсгээр дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +4+6 хэм, өдөртөө +17+19 хэм дулаан байна. Харин Багануур орчмоор үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +2+4 хэм, өдөртөө +16+18 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө +14+16 хэм дулаан байна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3+2 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +13+18 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +8+13 хэм, бусад нутгаар +2.+7 хэмдулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар +12+17 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +26+31 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Орхон, Эг, Үүр голын хөндийгөөр +21+26 хэм бусад нутгаар +16+21 хэм дулаан байна.
Сэтгэгдэл үлдээх