Цэс Close

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадварын тогтолцоог хөгжүүлнэ

“Чөлөөлье” санаачилга, “Монгол хүүхэд, залуусыг ур чадварын хоцрогдлоос чөлөөлье 2026-2028” цогц үйл ажиллагааны хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын чиглэлээр Боловсролын яам, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд санамж бичиг байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрсөн хосмог сургалтын тогтолцоог үндэсний хэмжээнд нутагшуулах, хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд талууд анхаарч ажиллах юм.

Мөн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн оролцоог хангах, Менежментийн хороо болон ажлын албыг байгуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн Монголын техникийн болон мэргэжлийн боловсролын сургуулиудын консорциум, МҮХАҮТ хамтран насан туршийн суралцахуйг дэмжих, олон улсын түвшний ур чадварыг хөгжүүлэх, дижитал шилжилтийг эрчимжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ур чадварын тогтолцоог хөгжүүлэхэд анхаарч ажиллах аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах