Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Зах зээлийн хяналт, зохицуулалтын Ерөнхий газарт ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Зах зээлийн хяналт, зохицуулалт Ерөнхий газарт тус тус ажиллалаа. Тодруулбал, Хятадын Онцгой байдлын удирдлагын яамтай гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон бол Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар Хятадын Зах зээлийн хяналт, зохицуулалтын Ерөнхий газартай 2026-2029 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөндөө гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Зак: Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай уулзах үеэрээ , Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Түүнчлэн, Хятадын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт өдөр тутамд ашиглаж буй сансрын технологи, хиймэл оюун ухаан гэх зэрэг тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэлээ. Хятадын Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжуны зүгээс алба хаагчдыг сургах, технологийн чиглэл дээр хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлж байна.
Сэтгэгдэл үлдээх