Цэс Close

Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээ

Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний номын сантай хамтран "Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим", нийслэл, 9 дүүрэг,  21 аймгийн Номын санд "Сонгогчийн булан" ажиллуулж байгаа.

Иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, сонгуулийн эрх зүйг хөгжүүлэх, мэдээ мэдээлэл түгээх зорилготой хамтын ажиллагааны хүрээнд сумдын Номын санд "Сонгогчийн булан"-г тохижуулах ажил үргэлжилж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль товлон зарласан 42 сумын Номын санд "Сонгогчийн булан" нээж, сонгуулийн хууль тогтоомжийн эмхэтгэл, гарын авлага, "Сонгуулийн боловсрол" онол, арга зүйн цуврал сэтгүүлээр үйлчилж эхэллээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Номын сан дахь "Сонгогчийн булан"-нд сумын Сонгуулийн хороо нээлттэй өдөрлөг зохион байгуулж, өчигдөр (2026.06.17) 18 сонгогч, ахлах ангийн 15 сурагчид сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, ном товхимлоор үйлчилжээ.

Сонгуулийн ерөнхий хороо Номын сангийн уншигч, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, залууст сургалт зохион байгуулах зорилгоор Үндэсний номын сан, нийслэл, 21 аймгийн нийтийн номын сангийн номын санчдыг "Хариуцлагатай сонгогч" сургалтын сургагч багшаар бэлтгэсэн. Цаашид Монгол Улсын бүх сумын Номын санд "Сонгогчийн булан" тохижуулж, номын санчдыг сургагч багшаар бэлтгэн сонгуулийн боловсрол олгох зорилт тавин ажиллаж байна.

May be an image of studying, book and text

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах