“Smart City” хакатон тэмцээний бүртгэл эхэллээ

Нийслэлийн Бизнес, инновацын газар, Монголын Хиймэл оюун, инновацын холбоо, Техник, технологийн их сургууль хамтран “Хиймэл оюуны технологиор хотын асуудлыг шийдвэрлэх нь” сэдэвт хакатон тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тэмцээний зорилго нь Хиймэл оюун ухаан, өгөгдөл, программ хангамжийн шийдлийг ашиглан хотын тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх шинэлэг санаа, прототип, хэрэгжих боломжтой төслүүдийг бий болгох юм.
Тус тэмцээнд,
- ЕБС-ийн ахлах ангийн сурагчид
- Их, дээд сургуулийн оюутнууд
- Программ хөгжүүлэгчид
- Дата аналистууд
- Гарааны компаниуд оролцох боломжтой.
Багийн бүрэлдэхүүн: 2–3 гишүүнтэй байна.
Оролцогчдын шийдэл боловсруулах сэдвүүд:
- Smart Traffic – Түгжрэл, нийтийн тээвэр, зогсоол, замын хөдөлгөөний шийдэл
- Smart Environment – Агаарын бохирдол, хог хаягдал, ногоон хотын дата шийдэл
- Smart Government – Иргэдийн үйлчилгээ, өргөдөл гомдол, chatbot, хотын мэдээллийн хүртээмж
- Smart Health & Safety – Эрүүл мэнд, осол гэмтэл, аюулгүй байдал, эрсдэлийн сэрэмжлүүлэг
- Open Innovation – Ухаалаг хотын чиглэлээр өөрийн шинэлэг санааг танилцуулж, хөгжүүлэх боломж.
Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 22, 23
Байршил: Техник, технологийн их сургуулийн байр 2 давхарт В21 Урлаг заал
Хэлбэр: Танхимаар зохион байгуулагдана.
Шагналын сан:
- 1-р байр – Өргөмжлөл + 4,000,000₮
- 2-р байр – Өргөмжлөл + 2,500,000₮
- 3-р байр – Өргөмжлөл + 1,500,000₮
Шилдэг шийдлүүдийг хакатоны дараа цаашид сайжруулж, нийслэлийн агентлагууд болон холбогдох байгууллагуудтай хамтран туршилтын төсөл болгон хэрэгжүүлэх боломжтой.
Бүртгүүлэх холбоос:
https://www.postly.mn/aithon2026
Бүртгэл дуусах хугацаа: 2026 оны 06-р сарын 21-ний өдөр 18:00 цаг хүртэл
Тэмцээний удирдамжтай танилцах: https://tinyurl.com/ycu5waaz
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 70111298, 99860368
И-мэйл: udval.sidia@gmail.com
Сэтгэгдэл үлдээх