Цэс Close

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны давос” чуулга уулзалтанд оролцохоор БНХАУ-ын Далянь хотноо хүрэлцэн ирэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор Далянь хотноо хүрэлцэн ирэв.

Ерөнхий сайд Н.Учралыг Ляонин мужийн орлогч дарга Гү Жүнь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань нар албан ёсоор угтан авлаа.

May be an image of one or more people

Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалт нь “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцоно.

Ерөнхий сайд тус чуулга уулзалтын нэгдсэн болон салбар хуралдаан, хэлэлцүүлэгт оролцох юм.

  • “Хүнсний тогтолцоон дахь худалдаа, зах зээлийн инновацыг дэмжих нь” стратегийн хэлэлцүүлэгт оролцож, нээлтийн үг хэлнэ.
  • “Эрчим хүч үгүй бол хиймэл оюун үгүй” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцоно.
  • “Чухал ашигт малтмалын эрин үе: Олборлолтоос аж үйлдвэрийн шинэчлэл рүү” сэдэвт олон талт уулзалтад оролцож, үг хэлнэ.
  • Дэлхийн эдийн засгийн форумын Залуу манлайлагчдын нийгэмлэгийн “Meet the Leader” уулзалт-хэлэлцүүлэгт оролцоно.

Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог нартай хоёр талын уулзалт хийхээс гадна чуулга уулзалтад оролцож буй олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна.

May be an image of one or more people and helicopter

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах