Цэс Close

Хөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Түнэл сумын ойн санд ойн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор 4,000 га талбайд байгаль орчинд ээлтэй биологийн бэлдмэл ашиглан үүргийн шүршигч багажаар тэмцэх ажлыг 2026 оны зургадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байна.

Тэмцлийн ажлын хүрээнд орон нутгийн иргэдэд биологийн аргын онцлог, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, иргэд болон орон нутгийн төлөөлөл ажлын талбайд хүрэлцэн ирж хэрэгжилт, явцтай танилцлаа.

Биологийн аргаар хэрэгжүүлж буй энэхүү ажил нь ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах, ойг эрүүлжүүлэх, биологийн олон янз байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой юм.

No photo description available.

May be an image of text

No photo description available.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах