Цэс Close

Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын эрсдэл өндөр байна

Баянхонгор аймгийн Гурванбулаг болон Баянбулаг сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын байгалийн голомт идэвхжиж, тарвага олноор үхэж хорогдсон шинж тэмдэг ажиглагдсаныг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Үүнтэй холбогдуулан орон нутгийн оршин суугчид болон тус бүс нутгаар аялж, зугаалж буй, дайран өнгөрч буй бүх иргэдийг тарвага агнах, барих, өвчих, түүхий эд эрхтэнд нь хүрэх болон үхсэн амьтны сэг зэмд ойртох зэрэг эрсдэлтэй зан үйлээс татгалзахыг холбогдох албанаас анхааруулж байна.

Тарваган тахал нь богино хугацаанд хүндэрдэг, хүнээс хүнд халдварлах боломжтой аюултай халдварт өвчин тул иргэн бүр хувийн хамгаалалтаа сайтар сахиж, сонор сэрэмжтэй байх шаардлагатай юм.

Иймд тарвага олноор хорогдсон эсвэл сэжигтэй байдлаар үхсэн амьтантай тааралдвал огт хүрэлгүйгээр тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг болон Зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдэгдэхийг уриалж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах