Цэс Close

Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XII хуралдаан өнөөдөр боллоо.

Улмаар нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө

Тодруулбал, Хууль, эрх зүйн орчинд нийцүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг хангах, тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх хүүхдийн төв” болгон хөгжүүлэх шаардлага үүссэн гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрууд барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөцийн хувьд харилцан адилгүй тул тус бүрд нь нарийвчилсан судалгаа хийж, шаардлагатай хөрөнгө оруулалт, төсвийн тооцоог боловсруулан НИТХ-д өргөн мэдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах