Гандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээ

Хуваалцах

“Гандантэгчэнлин хийдэд хүн мөнгөө алдсан” гэх дуудлага, мэдээлэл энэ оны наймдугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгалтаар БНХАУ-ын аялагч үүргэвчнээсээ 2900 юань хулгайд алдсан байна.

Гадаадын жуулчдыг хариуцан явж буй хөтөч аялагч, жуулчидтайгаа олон нийтийн газарт явахдаа мөнгө болон үнэт зүйлээ ил задгай авч явахгүй, цүнх, үүргэвчээ биедээ ойр байлгаж, цахилгаан болон амсрыг сайтар хаах, эд зүйлээ хараа хяналтгүй орхихгүй, сонор сэрэмжтэй байх талаар зөвлөхийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн