Ц.Сандаг-Очир: COP17-д оролцогчдын тоо 23 мянгыг давлаа

Хуваалцах

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээ, оролцогчдын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, өнөөдөр Ногоон бүсийн нээлт болж, энэ хэсэгт Монгол Улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, төр, хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж байна. COP17-ийн 12 хоногийн хугацаанд 300 гаруй салбар болон зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулагдаж, 400 гаруй төсөл, хөтөлбөрийг танилцуулна.

Мөн цөлжилтийн тайлан, биологийн олон янз байдлын үндэсний төлөвлөгөө болон байгаль орчны чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг Ногоон бүсэд олон нийтэд хүргэж байна.

Харин Цэнхэр бүсэд COP17-ийн албан ёсны хэлэлцүүлэг, хуралдаанууд үргэлжилж байна. Өндөр түвшний хурал наймдугаар сарын 24-нд болох бөгөөд энэ үеэр цөлжилттэй тэмцэх чиглэлээр улс орнуудын амлалт, санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж, зарим гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөсөн. Цэнхэр бүсээр 23,126 хүн үйлчлүүлсэн байна. Анх 10 мянга орчим оролцогч хүлээн авна гэж тооцоолж байсан ч оролцогчдын тоо 23 мянгыг даваад байна. Зочид, төлөөлөгчид бүрэн ирж дуусаагүй байгаа. Олон улсын төлөөлөгчид хурлын зохион байгуулалтыг өндрөөр үнэлж байна” гэв.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн