COP17 | DAY 5: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа

Хуваалцах

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүсэд зохион байгуулсан “Тогтвортой хөгжил ба ногоон арга барилын өдөр” арга хэмжээний үеэр “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа.

Төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлж буй энэхүү санаачилга нь Монгол орны усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, хур тунадас болон үерийн усыг хуримтлуулан ашиглах, орон нутгийн усан хангамжийг сайжруулах зорилготой. Хуурай сайр, жалга болон тохиромжтой байршилд хөв, цөөрөм байгуулснаар хур бороо, үерийн усыг тогтоон барьж, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөрсний элэгдэл, эвдрэлийг бууруулах боломжтойг онцоллоо.

Энэ нь газрын доройтол, цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлийн нэг болж байна. “Нэг нуур, нэг сум-333 нуур” санаачилгын хүрээнд улсын хэмжээнд хөв, цөөрөм байгуулах боломжтой 318 байршлыг өмнө нь тодорхойлсон бөгөөд үерийн усыг хуримтлуулах, газар доорх усны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн