“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана

Хуваалцах

Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа болон ногдол ашгийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, холбогдох үйлчилгээг нэг дороос үзүүлэх нээлттэй өдөрлөг өнөөдөр эхэллээ.

Уг өдөрлөгөөр иргэдэд 1072 хувьцааг хууль ёсны өвлөгчид нь өвлүүлэх, үнэт цаасны данс нээх зэрэг үйлчилгээг үзүүлж байгаагаас гадна бусад зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатын танхимын Дархан-Уул аймаг дахь салбар болон үнэт цаасны компаниудын төлөөллүүд хамтран оролцож байна.

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш буюу 2026.09.29-нд Орхон аймаг Уурхайчин соёлын ордонд, 2026.09.30-ны өдөр Сэлэнгэ аймаг Сэлэнгийн долгио чуулгад 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн