Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

Хуваалцах

Энэ он гарсаар нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гол мөрөн, нуурын мөс цөмөрсөн нийт 17 дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.

Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн нийт хоёр дуудлага бүртгэгдсэн ба 20-ний өдөр Архангай аймгийн “Ноогт” нуурын мөс цөмөрч суудлын автомашин живсэн тухай дуудлагын дагуу ажиллаж живсэн автомашиныг татан гаргаж иргэн Ч.Э-д хүлээлгэн өгсөн бол 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хоёр хүүхэд мөсөн дээр тоглож байхад нь мөс цөмөрсөн бөгөөд голын эрэг рүү буцаад гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Гол, усны гадарга бүрэн хөлдөж амжаагүй, аюулгүй мөсөн бүрхүүл тогтоогүй энэ үед иргэд ухамсар хариуцлаггүй байдлын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох, эрсдэлтэй нөхцөл байдалд орж байна.

Иймд, эцэг эхчүүд:

  • Хүүхдүүдээ гол, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх;
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;
  • Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирол амсахгүй байхад онцгой анхаарч, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн