Зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэж, молибдений баяжмалын үнэ огцом өслөө

SONY DSC
Хуваалцах

Сүүлийн өдрүүдэд Монголын хөрөнгийн биржээр зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэж, 40,000 болон 80,000 тонн зэсийн баяжмалын форвард хэлцлүүд зарлагдлаа.

Харин өчигдөр, буюу 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагийн арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 44%-иас багагүй молибдений агуулгатай 520 тонн баяжмал амжилттай арилжаалагдав. Дуудах үе нийт 23 минут үргэлжилсэн  бөгөөд үр дүнд  нь тонн тутмын үнэ 28,267.07 ам.доллараас 33,567.07 ам.доллар хүртэл, өөрөөр хэлбэл 18.75%-иар өсөж хаагдлаа.

Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа нь ил тод үнэ тогтолт, өрсөлдөөнт орчин бүрдүүлж, зах зээлийн бодит үнэлгээг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсээр байна

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн