Н.Учрал: Батлан хамгаалах салбарыг эзгүйдүүлэхгүйн тулд Д.Батлут сайдын өргөдлийг хараахан зөвшөөрөөгүй

Хуваалцах

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ.

Энэ үеэр тэрбээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн сайд нарын талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, “Өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгсөн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын хүсэлтийг зөвшөөрч ажлаас чөлөөлсөн. 

Харин Батлан хамгаалах яамны сайд Д.Батлутын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хараахан зөвшөөрөөгүй байна. Учир нь Ерөнхий командлагч буюу Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэж өгч буй энэ үед Батлан хамгаалах салбар эзгүйдлээ. Хууль хүчний чухал салбар учраас одоохондоо яамны сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг шууд зөвшөөрч болохгүй.

Төрийн нарийн бичгийн даргад үүрэг өгсөн байна” гэв. 

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн