Ачаалал ихтэй 10 чиглэлийн автобусны тоог нэмжээ

Хуваалцах

Нийслэлийн нийтийн тээврийн газраас ачаалал ихтэй 10 чиглэлийн автобусны тоог нэмжээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1185 автобус иргэдэд үйлчилж байгаа бөгөөд нэмэлтээр ачаалал ихтэй 10 байршилд 25 автобус нэмэгдүүлсэн байна.

Тухайлбал, Өлзийт, Богд Хаан амралт, 1-р хороолол, Баруун салаа, Өвөр согоот, Хан хиллс, Улаанчулуут, Архивын ерөнхий газар, Баянхошуу зэрэг суурьшлын бүсүүд багтжээ. Энэ нь зорчигч урсгалын судалгаанд тулгуурлан гаргасан шийдвэр аж. Ингэхдээ нэмэгдүүлсэн 25 автобусны 70 хувийг шинээр, 30 хувийг зорчигч урсгал багатай бүсээс шилжүүлэн оролцуулж байгаа юм байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн