Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хавдар судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Чингүнжав “Шилдэг залуу эмч”-ээр шалгарчээ.
Тэрбээр Монгол Улсад эрчимт эмчилгээний салбарын хөгжил, тэр дундаа хавдрын эмчилгээний үеийн болон эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын дараах эрчимт эмчилгээний чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж буй эмч нарын нэг юм.
мь тэнссэн өвчтөний биеийн байдлыг шуурхай үнэлж, эмчилгээний тактикийг цаг алдалгүй тодорхойлох зорилгоор “Орны дэргэдэх хэт авиан оношилгоо” болон “Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах эрчимт эмчилгээний удирдамж”-ийг шинэчлэн боловсруулж, 2016 оноос хойш 1,000 орчим хүнд өвчтөнийг амжилттай эмчилж, амь насыг нь аварсан байна. Мөн Япон Улсад хоол боловсруулах замын хавдрын эмчилгээний чиглэлээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, 20 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвисан бөгөөд хавдартай өвчтөний амьдралын чанарыг сайжруулах, хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд өөрийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа юм.
