Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхаарууллаа

Хуваалцах

Монгол орны нийт гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна.

Улсын хэмжээнд он гарсаар арваннэгдүгээр сарын 18-ныг хүртэл гол, нуурын мөсөнд цөмөрсөн 20, гол, нуурын усанд суусан 42 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 117 иргэнийг аварч, 48 тээврийн хэрэгслийг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тиймээс иргэд, малчид, тээвэрчид зам товчлох, цаг хожих зэргээр гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчиж, өөрийн болоод бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн