Төрийн ордонд нэвтрэх журмыг өөрчлөх талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төрийн ордон бол иргэдийн ордон. Тэгэхээр иргэдийн ордонд ямар журмаар нэвтрэх вэ, dress code ямар байх зэрэг асуудал нь журмаар зохицуулагдсан байдаг. Дөрөвдүгээр сарын 11-нээс 10 гаруй гишүүн гарын үсэг зураад, Төрийн ордонд нэвтрэх журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж, санал өгөх ээлжээ хүлээж байсан…
