"American Airlines"-ын онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолдож бүх зорчигч нас баржээ

Өчигдөр American Airlines-ын онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолдож зорчигчид нь нас барсан харамсалтай осол болжээ.
Тус ослоос амьд гарсан хүн байхгүй гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Мөн тус онгоцонд зорчиж явсан хүмүүсийн дунд Оросын уран гулгалтын 11 тамирчин байсныг ОХУ-ын төв хэвлэл мэдээлжээ.
Одоогийн байдлаар, ослын шалгааныг олохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд "American Airlines" компанийн хоёр хар хайрцаг олджээ. Үүнээс гадна "Black Hawk" нисдэг тэрэг зураглалын дагуу нисч явсан бол American Airlines-ын онгоцны доогуур төвөггүйхэн гарч, осол гарахгүй байсан гэж Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн мөрдөн байцаагч асан Грег Фейт мэдэгдсэн байна. Тэрбээр мөн "Яагаад нисдэг тэрэг бараг 100 метрийн өндөрт байсныг нь мэдэх хэрэгтэй. Үүнийг мөрдөн байцаалтад нэмэлтээр оруулснаар бүх асуултын учир тайлагдаж магадгүй. Энэ талаарх мэдээллийг олж авахын тулд радарын мэдээлэл хэрэг болно. Гэхдээ яагаад гэдэг нь сонин байна" гэжээ.
Сэтгэгдэл үлдээх