Цэс Close

BTOB хамтлагийн гишүүн асан Жон Ил Хүнд шүүхээс 4 жилийн хорих ял оноожээ

Солонгосын алдарт BTOB хамтлагийн гишүүн асан Жон Ил Хүнд шүүхээс 4 жилийн хорих ял оноожээ.

Тодруулбал, Өнөөдөр  5-р сарын 20-нд BTOB-ийн гишүүн асан  Жон Ил Хүн хар тамхи  худалдаж авсан, хэрэглэсэн хэрэгт буруутгагдсан хэргийн эцсийн шүүх хурал Сөүлийн Төв дүүргийн шүүх дээр болсон юм.

Шүүх хуралд оролцон прокурорууд Жон Ил Хүнд хийсэн хэрэгт нь тохирсон шийтгэл хэмээгээд дөрвөн жилийн хорих ял, 133 сая вон (ойролцоогоор 117,400 доллар) торгууль ногдуулах санал гаргажээ. Улмаар шүүхээс тус ялыг оноосон бөгөөд ирэх зургадугаар сарын 10-ны өдрөөс ялыг хэрэгжүүлэхээр болсон байна.

Жон Ил Хүн өөрийн сүүлийн мэдүүлэгтээ “Надад итгэсэн олон хүмүүсийн урмыг хугалсандаа хүлцэл өчиж байна. Өнгөрсөн хугацаанд би өнөөдрийг хүртэлх амьдралаа эргэцүүлэн бодсон. Цаг хугацааг буцааж болохгүй ч би энэ үйл явдлын улмаас олж авсан шаналал, ухаарлаа хадгалж, санаж, ичгүүргүйгээр амьдрах болно ”гэжээ.

Харин түүний өмгөөлөгч Ил Хүний хэргийн талаар “Шүүгдэгч маш ихээр харамсаж байгаа. Ил Хүн интертаймент салбарт байдаг стрессээс болоод ангижрахын тулд хар тамхи хэрэглэж үзсэн. Одоо маш их харамсаж байгаа” хэмээн тайлбар хийсэн байна.

эх сурвалж: soompi

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах