Цэс Close

“BTS” хамтлагын гишүүн Шюга согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон учир 11,500 ам доллараар торгуулжээ

“BTS” хамтлагын гишүүн кпоп од Шюга нь согтуугаар электрон скүүтер унасан учир 15 сая вонтой тэнцэх мөнгөн дүнгээр торгуулсан байна.

Сөүл хотын баруун дүүргийн шүүхийн шүүгч түүний хэргийг прокурорт шилжүүлсний дараа өнгөрсөн долоо хоногт хялбаршуулсан шийдвэрээр торгууль ногдуулсан гэж шүүхийн ажилтан даваа гарагт мэдэгдсэн юм.

Наймдугаар сард дууны зохиолч, реппер энэ үйл явдалд олон нийтээс хүлцэл өчин цаашлаад согтуугаар электрон скүүтер унасан учраас эрхийг нь хассан байна.

Кпоп “HYBE” фирмийн нэг хэсэг болох “Big Hit Music” компани нь Шюга скүүтер унаж, шөнийн цагаар скүүтерээ зогсоолд тавих гэж байгаад бүдэрсэн гэж мэдээлжээ. Мөнтүүнчлэн цагдаа нар цусан дахь согтууруулах ундааны хэмжээг хэмжих амьсгалын шинжилгээнд түүнийг бүдэрсэн хэмээжээ.

Одоогоор 31 настай Шюга цэргийн үүргээ биелүүлэхийн тулд нийгмийн ажил эрхэлж байгаа юм.

Энэ хэрэг нь “BTS”-ийн зарим шүтэн бишрэгчдийг бухимдахад хүргэн “HYBE”-ийн төв оффисын ойролцоо цэцгийн хэлхээ илгээж, түүнийг хамтлагаасаа гарахыг хүссэн агуулгатай самбар барин зогсжээ.

Хяналтын шатны шүүхийн шийдвэрийн талаар 7 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх хүсэлтээ гаргаж болох юм байна.

Эх сурвалж: Reuters

Бэлтгэсэн: О.Янжинлхам

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах