Category: <span>Хөлбөмбөг</span>

Эхлэл Хөлбөмбөг
Маунт Кроосыг нойргүй хонуулна гэжээ

Маунт Кроосыг нойргүй хонуулна гэжээ

Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн “Челси”-“Реал Мадрид”-ын 2:0-ээр өндөрлөсөн тоглолтын өмнө Испанийн багийн герман хагас хамгаалагч Тони Кроос “Би хөлбөмбөгчийн 15 жилийн замналдаа тоглолтоос болж нойргүй хонож үзээгүй” хэмээн хэлсэн ажээ. Тэгвэл Мадридын багийг хожсныхоо дараагаар “Челси”-гийн хагас хамгаалагч Мэйсон Маунт түүнд хэвлэлээр хариу үг дайсан байна. “Реал Мадрид”-ын нэг тоглогч огт нойргүй хонож үзээгүй гэсэн...

Андер Эррера: Шүүгч хоёр ч удаа “f*** off” гэж хэллээ!

Андер Эррера: Шүүгч хоёр ч удаа “f*** off” гэж хэллээ!

Европын Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолтод Английн “Манчестер Сити”-д хожигдсныхоо дараагаар Францын “ПСЖ”-ийн хоёр ч тоглогч шүүгчийн талаар гомдол мэдүүлжээ. “Шүүгчдийг хүндлэх ёстой л гэдэг. Гэвч шүүгч өнөөдөр хоёр ч удаа f*** off to Leandro Paredes гэж хэллээ. Хэрвээ бид ийм үг амнаасаа унагавал шууд 3-4 тоглолтод оролцох эрхээ хасуулдаг биз дээ” хэмээн Андер...

Месси: Миний 200 сая дагагч 200 сая шалтгаан болоосой!

Месси: Миний 200 сая дагагч 200 сая шалтгаан болоосой!

Сошиал ертөнцийн доромжлол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөлбөмбөгийн хүрээнийхэн тэмцэж, үзэл бодлоо нэгтгэсээр байна. Тэгвэл саявтархан инстаграмдаа 200 сая дахь дагагчаа бүртгэсэн аргентин довтлогч Лионель Месси мөн сошиал ертөнц дэх доромжлолын эсрэг гэдгээ зарлажээ. “Саяхан миний инстаграм 200 сая дагагчтай боллоо. Гэхдээ би тэглээ гээд баяр тэмдэглэх гээгүй байна. Хаяг бүрийн цаана шаналж...

Почеттино: Бид тохиолдлын хоёр гоол алдчихлаа

Почеттино: Бид тохиолдлын хоёр гоол алдчихлаа

Европын Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн эхний тоглолтууд боллоо. Өчигдөр Францын аварга “Парис Сэн-Жермэйн”-ий талбайд Английн “Манчестер Сити” зочилж, 1:2-оор ялалт байгуулсан. Тоглолтын 77 дахь минутад Парисын багийн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Идрисс Гейед Илкай Гундоган дээр алдаа гаргасных нь төлөө шууд улаан хуудас өргөсөн. Үүний дараахан Данило Перейра дээр Кевин Де Брюйн алдаа гаргахад “ПСЖ”-ийнхэн...

Гвардиола: Неймар, Мбаппе хоёрын тухай бодолгүй тайван унтаж амрахыг хичээлээ

Гвардиола: Неймар, Мбаппе хоёрын тухай бодолгүй тайван унтаж амрахыг хичээлээ

Европын Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн “Парис Сэн-Жермэйн”-“Манчестер Сити”-гийн тоглолтын өмнө каталан мэргэжилтэн Пеп Гвардиола сайн унтаж амарсан гэнэ. Манчестерийн багт ирснээс хойшхи түүний гол зорилго нь Аваргуудын лигт түрүүлэх болсон. Клубын түүхэнд байгаагүй амжилтад хүрэхийн тулд өнгөрсөн жилүүдэд хичээсэн ч амжилт олоогүй. Харин энэ удаад шөвгийн дөрөвт шалгарч, Парисын багийг хоёр тоглолтод илүүрхэж чадвал финалд...

Кантона: Тэр мууг илүү хүчтэй тийрэх байсан юм!

Кантона: Тэр мууг илүү хүчтэй тийрэх байсан юм!

Английн “Манчестер Юнайтед”-ын домогт франц довтлогч Эрик Кантона 1995 оны нэгдүгээр сарын 25-нд “Кристал Пэлас”-тай хийсэн тоглолтын үеэр нэгэн фанатыг өшиглөсөн хэргийнхээ улмаас есөн сар хөлбөмбөг тоглох эрхээ хасуулж, 120 цаг нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээсний зэрэгцээ 10 мянган паундаар торгуулж байв. Тэгвэл тэрхүү явдлын талаар The United Way баримтат кинонд Кантона ийн өгүүлжээ....

Супер лигээс гарахын тулд 150 сая евро төлөх ёстой

Супер лигээс гарахын тулд 150 сая евро төлөх ёстой

Европын хөлбөмбөгийн томоохон 12 клуб нэгдэж, дөрөвдүгээр сарын 19-нд Супер лигийг байгуулснаа зарласан. Английн “Арсенал”, “Ливерпүүл”, “Манчестер Сити”, “Манчестер Юнайтед”, “Тоттенхэм”, “Челси”, Италийн “Милан”, “Интер”, “Ювентус”, Испанийн “Атлетико Мадрид”, “Барселона”, “Реал Мадрид”-ын хамтран байгуулсан энэхүү лиг нь олон нийт болон ОУХХ, ЕХХ-ны зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан тул ердөө хоёр хоногийн дараагаар Английн зургаан клуб лигээс...

Кейн: Моуриньог халахад би их гайхсан

Кейн: Моуриньог халахад би их гайхсан

Английн “Тоттенхэм”-ийн довтлогч Харри Кейн португал мэргэжилтэн Жозе Моуриньог гэнэт халсанд гайхсан тухайгаа ярьжээ. “Үнэнийг л хэлье. Жозе Моуриньог гэнэт халахад нь их гайхсан. Тэр өглөө бэлтгэлийн баазад очоод халсан тухай албан ёсны мэдэгдэл гаргахаас ердөө 5-10 минутын өмнө л би олж сонссон. Багийнхан бүгдээрээ Английн Лигийн цомын финалын тухай бодож, түүн дээр бүх анхаарлаа...

Гундоган Аваргуудын лигийн өөрчлөлтийг шүүмжлэв

Гундоган Аваргуудын лигийн өөрчлөлтийг шүүмжлэв

2024/25 оны улирлаас эхлэн Европын Аваргуудын лигийг өөрчилж шинэчлэхээр болсон. Шинэчлэлийн дагуу хэсэгт 32 баг хуваагдаж тоглодог байсныг 36 багтай нэг том лиг болгон өөрчилж, энэ лигт багтсан баг бүр тус бүр 10 өөр багтай тоглож, дараагийн шатанд шалгарахаар шийдсэн юм. Өөрөөр хэлбэл, хэсэгт зургаан тоглолт хийдэг байсныг 10 болгож нэмсэн. Үүнийг Английн “Манчестер Сити”-гийн...

Абрамович Супер лигт орууллаа гэж клубын ерөнхийлөгчдөө уурлажээ

Абрамович Супер лигт орууллаа гэж клубын ерөнхийлөгчдөө уурлажээ

Английн “Челси”-гийн эзэн, ОХУ-ын тэрбумтан Роман Абрамович Супер лигт клубээ дур мэдэн оруулж, фанатуудын бухимдлыг төрүүлсэн клубын ерөнхийлөгч Брюс Бакт уурлаж, аашилсан гэнэ. Хэдийгээр Брюс Бак клубынхээ эзэнд Супер лигт нэгдэхийн ашигтай талыг хэлж, ойлгуулсан ч гэсэн харин фанат болон олон нийтийн зүгээс гаргах реакц, хандлагыг огт тооцоолоогүй нь Роман Абрамовичийн бухимдлыг их төрүүлсэн байна....