Category: <span>Гадаад харилцаа</span>

Эхлэл Гадаад харилцаа
Монгол хүн бүр Азийн Хөгжлийн Банкинд талархах учиртай

Монгол хүн бүр Азийн Хөгжлийн Банкинд талархах учиртай

Израил Улсын Ерөнхийлөгч агсан Шимон Перес нэгэнтээ, “Олон улсын хандив тусламж гэдэг бол баян улсын ядуу хүмүүсийн татварт өгсөн мөнгийг ядуу улсын баян хүмүүст өгөх явдал юм. Ядуу улсын ядуу иргэдэд энэ мөнгө барагтай л бол хүрдэггүй” гэжээ. Тэрээр энэ үгээ манайханд зориулаад хэлсэн юм биш биз! гэж эргэлзэхээр байгаа биз. Ингэж хэлэх үндэслэл бий. Бид гадаадын доноруудаас асар их хэмжээний зээл, тусламж авдаг. Цаашид ч авна. Харин манай Засгийн газар энэ талаар олон нийтэд дэлгэрэнгүй тайлбар хийж ил тод тайлагнаж байсан нь цөөн. 1991-2018 онуудад Монгол Улсын Засгийн газар түнш орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас нийтдээ 5.1 тэрбум ам.долларын гадаад зээл, 2.7 тэрбум ам.долларын тусламжийг авчээ. Өнгөрсөн жил манай Төв банк 24 тн цэвэр алт худалдан авч 900 орчим сая ам.долларын борлуулалт хийсэн байдаг. Энэ хэмжүүрээр үзвэл Монгол улс гаднаас 30 тн алт тусламжаар авч хэрэглэжээ. 2019 оны улсын төсөвт 1 их наяд 96.3 тэрбум төгрөг, 2020 онд 1 их наяд 446.6 тэрбум төгрөгтэй тэнцэх гадаадын зээл, тусламжийг авч ашиглажээ. Энэ жилийн төсөвт Засгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2 их наяд 815 тэрбум төгрөг байхаар заасан байна. Дурдсан тоо баримтууд манай улсын гаднаас авах зээл, тусламжийн хэмжээ жил бүр нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Өдгөө дэлхий нийтээрээ COVID-19 цар тахлын хүнд үеийг туулж байна. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд КОВИД-19 цар тахалтай тэмцэх зорилгоор халдварын тархалтыг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй хүргэх зэрэг эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах болон аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Энэ бүхэнд гаднын зээл, тусламжийн санхүүжилт чухал үүрэг гүйцэтгэснийг анхаарлын гадна орхих учиргүй. Учир нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд Олон улсын санхүүгийн байгууллага, түнш орнуудаасаа асар их хэмжээний буюу бараг хоёр их наяд төгрөгөөр хэмжигдэх хэмжээ бүхий зээл, тусламж авч ашигласан баримт байдаг. Тусламжийн санхүүжилтийг төсвийн дэмжлэг буюу төслийн санхүүжилт гэсэн хоёр хэлбэрээр авдаг. Төсвийн дэмжлэг гэдэгт УИХ-аар батлагдсаны дараа төрийн сангийн дансанд орж цаашид зарцуулагддаг санхүүжилт байдаг бол төслийн санхүүжилт гэдэг нь олгож буй байгууллагын данснаас төслийг гүйцэтгэгчийн данс руу ордог санхүүжилт юм. Өнгөрсөн жил нийгмийн сүлжээнд гадны асар их хэмжээний зээл, тусламж үр дүнгүй зарцуулагдаж байгаа тухай мэдээлэл тарсан. Үүнд хариу болгож Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар цомхон танилцуулга хийж байжээ. Тэрээр төсвийн дэмжлэгээр нийт 299.5 сая ам.долларын гэрээ байгуулснаас 199.5 сая ам.долларыг нь авсан. Үлдсэн 100...

Сү.Батболдыг буруугүй гэдгийг гадны шүүхүүд тогтоожээ

Сү.Батболдыг буруугүй гэдгийг гадны шүүхүүд тогтоожээ

      Гадны олон орны шүүхэд өөрийн гар хөл болсон хүмүүсээр гомдол гаргуулан гүтгэлэг явуулсан Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө жинхэнэ оффшор компанитай гэдгийг олон хэвлэл мэдээлжээ.  Тэгвэл  Сү.Батболд гишүүнийг буруугүй хэмээн олон улсын шүүхүүд  үзсэнээ хэдийн мэдэгдсэн байна.  Гэтэл холбогдох байгууллагаас хэдэнтээ шалгаад гэм буруугүй нь тогтоогдчихоод байхад Ерөнхийлөгч дахиад л өнөөх зүйлээ ярьсаар л явна. Тэр байтугай...

Тусгаар тогтнол: Бүтэшгүйг бүтээсэн дээдсийн гавьяа

Тусгаар тогтнол: Бүтэшгүйг бүтээсэн дээдсийн гавьяа

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ( ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХЭТ ЭЛЧИН)  1. Ганцхан улс Монгол Улсын тусгаар тогтнолыг зөвшөөрч байв 220 жил харь гүрний харьяанд оршсон Монголчууд 1911 онд туурга тусгаар төр улсаа эмхлэн байгуулах их үйл хэргийг эхлүүлсэн билээ. Монголын язгууртан ноёдын санаачилсан энэхүү тэмцэл мухардалд орж  гацахад  МАН 1921 онд гардан авч, ард олныхоо дэмжлэгтэйгээр үргэлжлүүлсэн түүхтэй. Ингэснээр хоёр зууныг дамнасан, монгол үндэстний хүсэлмөрөөдлийн оргил болох тусгаар тогтнолыг бодитоор авчирч үр хойчдоо үлдээсэн юм. Монгол Улсын тусгаар...

Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг уу, гуулиар арилждаг уу

Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг уу, гуулиар арилждаг уу

Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг уу, гуулиар арилждаг уу     Ямар нэгэн сонгууль ойртох бүрт хэн нэгний “нууц” бичлэг, зураг сүүлдээ бүр цахим захидал хүртэл задардаг боллоо. Бичиж буй имэйл, захиагаа хүртэл хажуу дахь “урвагч”-даасаа хамгаалахгүй бол нэг өдөр л нийтэд задардаг цөвүүн цаг ирсэн байна.       Бохир “улс төрийн тоглоом”-д гаршиж, мэргэшиж буй хэсэг бүлгүүдэд  хүний...

ОРОСЫН БААТАР ЕВПАТИЙ КОЛОВРАТ БУЮУ МОНГОЛЫН “ГӨРДӨГДСӨН” ТҮҮХ

ОРОСЫН БААТАР ЕВПАТИЙ КОЛОВРАТ БУЮУ МОНГОЛЫН “ГӨРДӨГДСӨН” ТҮҮХ

2017 онд ОХУ-ын Соёлын яамны захиалгаар Оросын XIII  зууны үеийн түүхээр “Коловратын тухай домог” гэх кино хийгджээ. Фентэзи жанраар хийгдсэн уран зөгнөлт уг кинонд Оросын эртний Рязаний вант улсын баатар эр Евпатий Коловрат Бат хааны довтолгоог баатарлагаар сөрөн зогсож буй тухай өгүүлдэг юм. “Уран зөгнөлт” хэмээсний учир нь Евпатий Коловрат гэгч хүн үнэхээр байсан эсэх,...

О.Амартүвшин: ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тохирсон 6-7 төрлийн татварын нэмэгдлийг цуцлах ёстой

О.Амартүвшин: ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тохирсон 6-7 төрлийн татварын нэмэгдлийг цуцлах ёстой

/Өдрийн сонины 2021.02.04-ний дугаарт өгсөн ярилцлага/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт, тэтгэврийн шинэчлэл тойрсон сэдвээр ярилцлаа. -Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлсэн. Зарим төрлийн татварыг өсгөсөн хуулийн зохицуулалт энэ оноос мөрдөгдөхөөр байгаа. Танхим татварын өсөлтөд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдлээ гээд сүүлийн өдрүүдэд нэлээн...

Сү-г барьж идэх нь ээ…

Сү-г барьж идэх нь ээ…

“Сү.Батболдын үед сайхан байжээ” гэж шүүрс алддаг монголчууд олон шүү дээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд монголчууд амны хишигтэй байлаа. Монгол улсын  эдийн засаг түүхэндээ анх удаа  17.3 хувьд хүрсэн юм. Дэлхийн дайнаас хойш ганцхан Хятадын эдийн засаг л 16.5 хувийн өсөлтөд хүрлээ хэмээн гайхуулж байсныг Монгол давж гарсан нь энэ. Сү.Батболдын үе хүртэл...

ШИНЭ КАБИНЕТЫН ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ АСУУДАЛ

ШИНЭ КАБИНЕТЫН ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ АСУУДАЛ

УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ томилогдов. Ардчилал, чөлөөт зах зээлд шилжсэн гуч орчим жилийн хугацаанд Монголын нийгэм олон Ерөнхий сайдын нүүр үзжээ. Тэд сонгогдох бүртээ эдийн засагтаа ямар нэгэн шинэчлэл, өөрчлөлт хийнэ эсвэл ”тийм ч том бүтээн байгуулалт, ийм ч сүрхий-г хийнэ” гэж сүржигнэдэг нь бараг ёс шахуу болжээ. Харамсалтай нь, амлалтын...

МЭДЭХГҮЙ ТӨСЛИЙН “ИХ МЭДЭХҮҮДЭД”

МЭДЭХГҮЙ ТӨСЛИЙН “ИХ МЭДЭХҮҮДЭД”

Оюутолгой төслийн талаар дахин улс төржиж, ухаан бодлоо уралдуулцгааж эхэллээ. Би энэ төслийг уншаагүй болохоор сайн, муу гэж ярьдаггүй. Гэхдээ энэ бол мега төсөл гэдгийг мэднэ. Ийм төсөл дэлхийн улс орон бүрт хэрэгжиж байна. Улс орны хөгжил дэвшлээрээ дэлхийд танигдах болсон нууцыг харин эндээс олж болно. Хөгжилд хурдацтай хүрсэн улс олон мега төслүүдийг \megaprojects\ амжилттай...

Путиныг эсэргүүцэгч А.Навальныйг суллахыг шаардаж Оросууд нэгдэж жагсав

Путиныг эсэргүүцэгч А.Навальныйг суллахыг шаардаж Оросууд нэгдэж жагсав

ОХУ-д хүчээ авч буй эсэргүүцлийн жагсаал юунаас үүдэв.  Гол шалтгаан нь Алексей Навальныйг хордуулж, баривчилсантай холбоотой юм. Улс төрийн идэвхтэн, ОХУ-ын тогтолцоо, авлигыг хүчтэй шүүмжлэгч, Путиныг эсэргүүцэгч, блогер, хуульч Алексей Анатольевич Навальныйг суллахыг шаардаж оросууд нэгдэн жагссан. Энэхүү жагсаалд оролцсон түүний эхнэр Юлия Навальнаяг ч баривчлаад байгаа юм. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эрс шүүмжилж, авлигын эсрэг хөдөлгөөн...