E-спортын тамирчид Азийн наадмын найман төрөл хөтөлбөрт өрсөлдөнө
Азийн олимпын зөвлөлөөс 2022 оны есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад буй электрон спортын төрлүүдийг өнөөдөр зарлалаа.
Е-Sport-ынхон Азийн наадамд
- PUBG Mobile,
- Dota 2,
- Hearthstone,
- League of Legends,
- FIFA,
- Street Fighter V,
- Arena of Valor,
- Dream of the Three Kingdoms 2 гэсэн найман төрөлд медалийн төлөө өрсөлдөхөөр болж байна.
Ийнхүү спортын төрлүүдийг эрт зарласнаар оролцох багуудад бэлтгэлээ базаах хугацаа өгч байгааг Азийн олимпын зөвлөлийн Техникийн албаны захирал Хусейн Аль-Муссаллам ярьсан байна. Мөн тэрбээр тэмцээнийг энгийн үзэгчдийн сонирхлыг татахуйц гайхалтай орчинд явуулах болно гэдгийг хэлжээ.
Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 16-нд Оманы Мускат хотноо болсон Азийн олимпын зөвлөлийн ерөнхий ассамблейгаар электрон спорт нь Азийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан билээ.
Эх сурвалж: МҮОХ
Сэтгэгдэл үлдээх