FIFA 21-д 15 жилийн өмнө бусдын гарт амиа алдсан хөлбөмбөгчийг нэмлээ
Electronic Arts компани FIFA 21 видео тоглоомдоо Киян Принс хэмээх британи хөлбөмбөгчийг нэмжээ. Киян Принс 2006 онд 15 настайдаа бусдын гарт амь үрэгдсэн ч түүнийг эдүгээ 30 настай байгаагаар төсөөлөн нэмсэн байна.
2006 онд сургууль дээр нь гарсан зодооныг салгаж зогсоох гэж байгаад Киян Принс хутгалуулж, харамсалтайгаар амиа алджээ. Тэрээр Английн “Куинз Парк Рэйнжерс”-ийн академийн өсөх ирээдүйтэй тоглогч байсан юм байна.
30 настай Киян Принсийн тоглолтын хэв маягийг бодитоор хийхийн тулд түүнтэй хамт академид суралцаж, нэг багт тоглож байсан хүмүүс болон гэр бүлийнхэнтэй нь уулзаж, судалгаа авсан ажээ.
EA-гийн энэхүү шийдэл нь гэмт хэргийн эсрэг тэмцлийн хүрээнд хийж буй алхам гэнэ.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх