Цэс Close

"Ice top" хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнэ таалал төгсжээ

"Ice top" хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ Малайз улсад таалал төгссөн гэж түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.
Б.Оргил-Эрдэнэ Малайз улсад очоод дөрөвдүгээр сарын 6-наас хойш сураггүй болсон, эрэн хайж байгаа тухай мэдээ цацагдсан. Түүний дүү Б.Од-Эрдэнэ араас нь очиж ахынхаа очсон газраар явж, уулзсан хүмүүсийн талаар фэнүүдэд нь товч мэдээлэл өгч байв.

Тэрбээр өчигдөр орой шууд дамжуулалт хийн ах нь амиа алдсаныг мэдээлж, "Энэ ээдрээтэй хэрэгтэй холбоотой мэдээллүүд бий. Надад хамгаалалт хэрэгтэй байна" гэж хэлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах