Цэс Close

“Jeju Air”-ийн нисэх онгоцны дуу хураагуурын мэдээллийг боловсруулах ажил пүрэв гарагт дуусах төлөвтэй байна

БНСУ өнгөрөгч 2024 оныг дэлхий нийтийг цочроосон харамалтай үйл явдлаар үдсэн билээ.

Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сарын 29-ний ням гарагийн өглөө "Jeju Air" компанийн "Boeing 737-800" онгоц БНСУ-ын өмнөд хэсгийн Муан хотын нисэх буудалд газардах явцдаа осолдож улмаар  онгоцонд байсан 181 зорчигчоос хоёр онгоцны үйлчлэгч л амьд үлдэж бусад нь харамсалтайгаар амь насаа алдсан.

Тэгвэл тус осолдсон нисэх онгоцны дуу хураагуурын мэдээллийг боловсруулах ажил удахгүй дуусна гэж Засгийн газраас томилсон мөрдөгчид өнөөдөр мэдэгдсэн талаар Yonhap агентлаг мэдээлжээ.

Мөрдөгчид нисгэгчийн бүхээгийн дуу хураагчаас /CVR/ мэдээлэл авч, аудио файл болгон хөрвүүлж байгаа тухай Газар, дэд бүтэц, тээврийн яамны төлөөлөгчид өмнө нь мэдээлж байсан юм. Тэдний хэлж байгаагаар тус ажиллагаа пүрэв гаргийн орой дуусах төлөвтэй байгаа аж.

Мэдээллийг боловсруулсны дараа эрх баригчид аудио бичлэгт дүн шинжилгээ хийж, хөрвүүлэх төлөвтэй байна. Бүхээгийн дуу хураагч нь хөлгийн багийн гишүүдийн хоорондын яриа, нислэгийн хөдөлгөөний удирдлагатай тогтоосон харилцаа холбоо, бүхээгийн доторх янз бүрийн анхааруулах дохиог бүртгэдэг. Нислэгийн үеэр онгоцны хөдөлгүүр унтартал хоёр цагийн аудио бичлэг хийдэг байна.

“Jeju Air” компанийн ням гарагт осолдсон “B737-800” онгоцны дуу хураагуурыг эмгэнэлт осол болсон өдөр харьцангуй бүрэн бүтэн байдалтайгаар гаргаж авчээ. Мөн нислэгийн мэдээлэл бүртгэгч өөр нэгэн төхөөрөмжийг АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн төвд шинжлүүлэхээр илгээнэ гэж албаны хүмүүс мэдээлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах