Цэс Close

“Novavax”-ийн вакцин 90.4 хувийн үр дүн үзүүлжээ

Америкийн биотехнологийн “Novavax” компанид гарган авсан коронавирусний эсрэг вакцины АНУ, Мексикт явуулсан эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилт 90.4 хувийн үр дүн үзүүлсэн талаар CNN агентлаг мэдээлжээ.

“Novavax” компани энэ талаар мэдээлэхдээ “Одоогийн байдлаар туршилтын талаарх нэмэлт дүн шинжилгээнүүдийг үргэлжлүүлэн хийж байна. Удахгүй сэтгүүлүүдэд хэвлүүлэх хүсэлт гаргана” хэмээжээ.

Судалгааны явцад туршилтад оролцсон хүмүүсийн дунд “COVID-19” халдварын 77 тохиолдол илэрснээс 63 нь плацебо, 14 нь вакцин тариулсан хүмүүс байжээ. Мөн судалгаанд оролцсон хүмүүст тариулсан хэсэгт хөндүүрлэх /гурав орчим хоног/, сульдах, толгой өвдөх, булчин өвдөх /хоёр орчим хоног/ зэрэг нийтлэг зовиурууд илэрчээ. 

Түүнчлэн “Novavax” компани өөрсдийн гаргаж авсан вакцинаа АНУ-д яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрөх хүсэлтийг энэ оны гуравдугаар улиралд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд тухайн улирлын эцэс гэхэд сард 100 сая орчим тун вакцин үйлдвэрлэхээр тооцоолжээ. 

эх сурвалж: cnn

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах