“Samsung” гар утасны бүтээгдэхүүнүүддээ дахин боловсруулсан материал ашиглана
БНСУ-ын “Samsung Electronics” компани байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллөө хамгийн бага хэмжээнд хүргэн бууруулах зорилтынхоо хүрээнд 2025 он гэхэд бүх гар утасны бүтээгдэхүүндээ дахин боловсруулсан материал ашиглана гэдгээ мэдэгдлээ.
“Бид бүтээгдэхүүнүүдээ шинэ, дэвшилтэт эко материалаар үйлдвэрлэхэд хөрөнгө оруулна” гэж тус компаниЙ төлөөлөл ярьжээ.
Ийнхүү “Samsung” өөрсдийн дэвшүүлсэн тогтвортой байдлын зорилтууддаа хүрэхийн тулд 2025 он гэхэд гар утасны шинэ бүтээгдэхүүнүүддээ дан дахин боловсруулсан материал ашиглаж, савлагаанд нь хуванцар материал ашиглахаас татгалзах ажээ.
Сэтгэгдэл үлдээх