Цэс Close

“The Amazing World of Gumball” хүүхэлдэйн цуврал удахгүй цацагдах шинэ цувралаараа эргэн ирлээ

Хүүхэд багачуудын гэлтгүй олон хүмүүсийн үзэх дуртай хүүхэлдэй шинэ нэртэйгээр эргэн ирээд байна.

“Cartoon Network”-ын хит болж байсан "The Amazing World of Gumball" цувралын үргэлжлэл болох "The Wonderfully Weird World of Gumball" цуврал нь Hulu суваг, “Cartoon Network”-ийн олон улсын сувгууд болон АНУ-аас бусад “HBO Max” сувгуудаар толилуулагдах юм.

2011-2019 оны хооронд “Cartoon Network” суваг дээр цацагдаж байсан тус цуврал удаан хугацаанд завсарласан байсан билээ.

Гүйцэтгэх продюсер, цуврал найруулагчаар Мэтт Лайзелл, Эрик Фоунтайн нар ажиллаж байгаа бол цувралын хөгжмийн зохиолчоор Хав Кларк, зургийн найруулагчаар Жо Спарроу нар томилогдсон байна.

"The Wonderfully Weird World of Gumball" энэ оны сүүлээр нээлтээ хийх боловч, цуврал хэзээ цацагдах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: USA Today, Animation Magazine

Бэлтгэсэн: Сарасвати

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах