The MongolZ "IEM Katowice" тэмцээний плей-оффт шалгарсан анхны ази баг болжээ
ESL-ээс жил бүр зохион байгуулдаг CS2 (Counter Strike 2)-ын томоохон тэмцээнүүдийн нэг “Intel Extreme Masters Katowice 2025” Польшийн Катовиц хотод үргэлжилж байна.
Нэг сая ам.долларын шагналын сантай тэмцээнд Монголоос “The MongolZ” баг дэлхийн чансаанд эзэлж буй байраар хэсгийн шатанд шууд урилгаар оролцож байгаа юм. Тэд өчигдөр хэсгийн эхний тоглолтдоо “Team Liquid”-ийг 2:1-ээр буулган авсан бол өнөөдөр Шведийн Эрик Густафсон ахлагчтай “GamerLegion” багийг 2:0-ээр ялжээ.
Ингэснээр тэд энэхүү тэмцээний плей-оффт тоглох эрхээ авсан бөгөөд IEM цуврал тэмцээний плей-оффт шалгарсан анхны ази баг болж нэгэн шинэ амжилт тогтоов. “The MongolZ” маргааш хэсгийн аваргын төлөө “Team Spirit”, “Natus Vincere” багийн хожсонтой тоглоно.
Сэтгэгдэл үлдээх