Цэс Close

“The Times”: Борис Жонсоны ойрын хүн Даниел Кавчински гадны компаниас төлбөр авч Монголд уул уурхайн лобби хийсэн үү?

Борис Жонсоны ойрын хүн болох Английн парламентын гишүүн Даниел Кавчински гадны уул уурхайн компаниас 250 мянган паундын төлбөр авч Монголд уул уурхайн лобби хийсэн үү гэх утга агуулгатай мэдээлэл Английн төв гол хэвлэл “Таймс” сонинд нийтлэгджээ. / The Times сонины линкийг хавсаргав/  

Гадны уул уурхайн компанид зөвлөгөө өгөх нэрийдлээр 250 гаруй мянган фунт стерлинг хууль бусаар олсон хэмээн бичигдэж буй Даниел Кавчински нь яг энэ мөчид Монголд албан ажлаар ирээд байгаа аж. Тэрээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улс (ИБУИНХУ)-аас манай улсыг хариуцсан худалдааны элч төлөөлөгчөөр ажилладаг. Улаанбаатар хотын дарга болон албаны хүмүүстэй уулзалт хийж яваа Даниел Кавчински нь Монголд ирэхдээ ямар зорилгоор явна вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Учир нь  “Таймс” сонинд бичигдэж буйгаар парламентын гишүүн Даниел Кавчински нь албан тушаалаа ашиглан гадны улс орны уул уурхайн компаниудаас 250 гаруй  мянган  фунт стерлинг  буюу тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх шагнал авсан. Үүнийхээ хариуд тэдний ашиг сонирхлыг ядуу буурай орнуудад лобби хийх замаар гүйцэлдүүлдэг байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдан байцаагджээ. “Таймс” сонинд Даниел Кавчински нь Монголын уул уурхайн салбарын төлөөлөгчидтэй  уулзалт хийсэн гэдгийг нь дурдсан нь Монголд уул уурхайн лобби хийсэн үү гэх хардлагыг төрүүлэхээр мэдээлэл цацагджээ. Мөн Даниел Кавчинскиг Английн Ерөнхий сайд асан Борис Жонсонтой маш ойр ажилладаг болохыг дурдсан байна.

Ерөнхий сайд Борис Жонсоныг кабинетын бүх  сайд  нь эсэргүүцэж ажлаа хаяж огцорсноор тэрээр Ерөнхий сайдын албанаасаа Английн түүхэнд байгаагүйгээр шившигтэйгээр буусан. Борис Жонсон болон Английн парламентын гишүүн Даниел Кавчински нартай холбоотой гадны улс орны уул уурхайн лобби хийсэн үү гэх мэдээлэл гадны хэвлэлүүдээр нэлээн их бичигдэж байгаа аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах