Цэс Close

X сард болох ИТХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгах заавар

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг долдугаар сарын 13-ны өдрөөс https://election.burtgel.gov.mn/ цахим хуудаст байршуулсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргадаг.

Уг жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс эхэлж орон нутгийн Хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулахаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан юм.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ https://election.burtgel.gov.mn/ цахим хуудсаар шалгана уу.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 2024 оны аравдугаар сарын 11-нд болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах