Youtube "КОВИД-19"-ийн вакцинтай холбоотой буруу ташаа мэдээллүүдийг устгаж эхэлжээ
'Youtube' компани ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн "КОВИД-19"-ийн вакцинуудын эсрэг хуурамч мэдээлэл тараасан бүхий л контентыг устгана гэж мэдэгдлээ. Улмаар хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг аюултай, аутизм, хорт хавдар, үргүйдэлд хүргэдэг гэх худал мэдээлэл агуулсан видео бичлэгүүдийг устгахаар болсон байна.
Тэдний мэдээлж байгаагаар худал мэдээлэлтэй өнгөрсөн жилээс тэмцэж эхэлсэн бөгөөд вакцинтай холбоотой 130 мянга гаруй видеог устгажээ.
Технологийн томоохон компани 'Youtube' энэхүү худал мэдээллийн эсрэг юу ч хийдэггүй хэмээн шүүмжлэлд өртөөд байсан бөгөөд ийнхүү томоохон бодлого барьж эхэлсэн аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден олон нийтэд "КОВИД-19"-ийн вакцинтай холбоотой буруу ташаа мэдээлэл тарааж байгаа нь хүмүүсийг вакцинд хамрагдахад эргэлзээ төрүүлэх сөрөг нөлөөтэй учир уг асуудлыг шийдвэрлэхийг уриалжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл үлдээх