Цэс Close

"Аавуудын баяр", "Миний хайртай ээж" гэх зэрэг нэршлийг өөрчилж, хүүхдийн сэтгэл зүйг харгалзахыг зөвлөв

Боловсролын Ерөнхий Газраас хичээлийн шинэ улирал эхэлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаандаа мөрдвөл зохих зөвлөмжийг гаргажээ.

Тухайлбал, хүүхдийг эрэмбэлж, байр эзлүүлэн медаль, өргөмжлөл олгодог төрөл бүрийн уламжлалт арга хэмжээг таслан зогсоох, уралдаан тэмцээн, олимпиадын хэлбэр, зорилго, зохион байгуулалтыг өөрчлөх, гэрийн даалгавар, бие даалтыг нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулахыг зөвлөсөн байна.  Мөн тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг тохиолдуулан зохион байгуулдаг арга хэмжээний "Аавуудын баяр", "Миний хайртай ээж" гэх зэрэг нэршил, арга хэлбэрийг өөрчилж, хүүхэд нэг бүрийн сэтгэл зүй, ялгаатай байдлыг харгалзахыг зөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах