Цэс Close

Авлигын шинжтэй тендер, тусгай зөвшөөрлийн тухай 75 өргөдлийг АТГ-д ирүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 8 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 75 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 58.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 204 дуудлага хүлээн авчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах