Цэс Close

Австрали: Бид энх тайвныг эрэлхийлэхийн зэрэгцээ болзошгүй дайнд бэлэн байх шаардлагатай

Австралийн дотоод хэргийн нарийн бичгийн дарга Майк Пеззулло ардчилсан улсуудыг энх тайван тогтоох бүх арга замыг хайхынхаа зэрэгцээ болзошгүй дайнд бэлэн байхыг сануулжээ.

Сүүлийн үед Тайванийн салан тусгаарлагчдаас үүдсэн маргаан Австрали, Хятадын харилцаа огцом муудаж байгаа.

Дайнд амь үрэгдсэн Австрали цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх Аназак өдрөөр Майк Пеззулло “Өдгөө эрх чөлөөт олон улсад дайны харанга дэлдэх нь сонсогдож, цэргийн үйл ажиллагаа ч эрчимжиж эхэлжээ. Саяхныг болтол дайн болох тухай бидэнд төсөөлөгддөг ч үгүй байв. Харин одоо байдал өөрчлөгджээ. Тиймээс бид энх тайвныг тогтоох бүх аргыг хайх эрлээ үргэлжүүлэхийн сацуу болзошгүй дайнд үргэлж бэлэн байх шаардлага тулгарч байна. Байнгын хурцадмал байдал, айдас түгшүүртэй ертөнцөд дайны бөмбөр нь заримдаа бүдэг бадаг зайд, заримдаа илүү чанга, улам ойртдог хэмээн ярьжээ.

Хятад улс Хятадын тэнгис болон Тайванийн агаарын орон зай дах цэргийн ажиллагаагаа өргөжүүлсэн. Үүнтэй холбогдуулан Автралийн цэргийн шинжээчид болзошгүй зөрчилдөөнд, ялангуяа Хятадын эсрэг бэлтгэлгүй байхыг  анхааруулж байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах