Цэс Close

Авто ослоос сэргийлсэн өнгөт зам

Хятадын  Жэжян мужийн Тяньши суурингаас Байта суурин хүртэлх хэсэг авто зам хоёр талаараа ягаан өнгөтэй. Зургаан км урт энэ өнгөт зам нь моторт бус тээврийн хэрэгсэлд зориулагджээ. Тус замыг хөдөө нутагт нэгэн шинэ өнгө нэмсэн хэмээн иргэд нь үздэг бөгөөд авто ослоос сэргийлэх зорилгоор энэхүү өнгөт замыг барьжээ.

Өнгийг нь өөрчлөхийн тулд замын гадаргууг шүршдэг будгаар буджээ. Уулын эргэлт ихтэй хэсэгт ийн будсан нь зам дээр тээврийн аливаа осол гарахаас урьдчилан сэргийлэх, жолоочийн нойрыг сэргээх болон анхаарлыг сарниулахгүй байх зорилготой гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах