Цэс Close

Алмас агнасан хүнийг 2 сая ам.доллараар шагнана гэжээ

АНУ-ын Оклахама мужаас парламентийн доод танхимд сонгогдсон эрхэм Жастин Хамфри “ангийн улирал” эхэлснийг албан ёсоор зарлаж, нэгэн содон хуулийн төсөл боловсруулжээ.

Тус хуулийн төслийг Оклахама мужийн Тамгын газрынхан өлгөн авч, хөхиүлэн дэмжиж, “Алмас агнасан хүнд 2.1 сая ам.долларын урамшуулал олгоно” гэж зарлажээ. Оклахамагийн иргэдийн зарим нь ойр орших уул асгадад алмас байдаг гэж итгэдэг гэнэ. Түүнийг батлах гэсэн шиг бүрсгэр зураг харуулдаг. Тэрхүү бүрсийсэн зургаас хүмүүс юу ч төсөөллөөрөө сэтгэж харж болохоор учир алмас олчих боломж гардаг аж.

Гэхдээ Оклахамагийн удирдлага алмасанд бүрэн итгэсэндээ бус ийм хууль баталж, түүнийгээ дагасан содон зар гаргаснаар дэлхийн олон улсын жуулчдыг татах зорилготой юм байна.

“Алмас байдаг гэдэгт олон хүн итгэдэггүй. Гэтэл бас алмас байдаг гэдэгт олон хүн итгэдэг. Энэ бол буга намнах дуртай хүн, дургүй хүн гэж байдагтай л адил юм. Ямартай ч энэ бол хязгаар нутгийнхаа үзэсгэлэнг олон орны жуулчдад харуулах, гайхуулах сайхан боломж” хэмээн зарыг гаргасан эх сурвалж өгүүлжээ.

Оклахамагийн уул толгодоос 60 сантиметр урт, 20 сантиметрийн өргөнтэй хүний нүцгэн хөлний мөр олдсон бөгөөд 1.8-3 метрийн өндөртэй алмас амьдардаг гэх яриа домог болтлоо амнаас ам дамжин яригдсаар иржээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах