Цэс Close

Алтан овооны наадамд Аварга О.Хангай түрүүлжээ

Сүхбаатар аймагт Алтан овооны тэнгэрийг тайх төрийн ёслол наймдугаар сарын 5, 6-ны өдөр боллоо. Алтан овооны тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол наймдугаар сарын 5-ны өдөр болсон. Тахилгын ёслолын үеэр эрийн гурван наадам зохион байгуулдаг уламжлалтай. Хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх зодоглосноос Улсын аварга Оргихын Хангай түрүүлжээ.

Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын түрүү бөхийн тааварт зүй ёсоор багтаж байсан Аварга О.Хангай наймын даваанд Улсын гарьд М.Бадарчид өвдөг шороодсон билээ.

Тэрбээр баяр наадмаас хойш Хэнтий, Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадам, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт болсон Алтан овооны төрийн тахилгын наадамд дараалан зодоглож, түрүүллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах