Цэс Close

Ангела Меркелийн хөрөг бүхий дурсгалын алтан зоос гаргажээ

Германы Канцлер Ангела Меркел улс төрөөс зодог тайлж байгаатай холбогдуулан түүнд зориулж Меркелийн хөрөг бүхий цул алтаар хийсэн бэлэг дурсгалын зоос худалдаанд гаргажээ.

Тус зоосон дээр Меркелийн Канцлераар ажиллаж байсан он жилүүдийг /2005-2021 он/ хөргийнх нь дор сийлсэн бөгөөд 0.3 грамм жинтэй бэлэг дурсгалын зоос нь 49 еврогийн үнэтэй аж. 

Сануулахад, Германд есдүгээр сарын 26-ны ням гарагт Бундестаг буюу парламентын сонгууль болно. Энэ удаагийн сонгуулын дараа шинэ Засгийн газар байгуулагдаж, шинэ Канцлерыг нэр дэвшүүлэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах