Цэс Close

АНУ-аас Монгол Улсын иргэдийн интернэт банканд хууль бусаар нэвтэрч, ₮460 саяыг шилжүүлж авсан иргэдэд 10 жилийн хорих ял оноожээ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотоос Монгол Улсын иргэдийн интернэт банканд хууль бусаар нэвтэрч, бусдад хохирол учруулсан иргэн Б.С-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, иргэн Б.С-ийг гэм буруутайд тооцон 10 жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Б.С нь 2019 оны долдугаар сараас 2021 оны гурван сар хүртэлх хугацаанд АНУ-ын Виржина мужийн Арлингтон хотод оршин сууж байхдаа Монгол Улсын 127 иргэний интернэт банканд хууль бусаар нэвтэрч 460,950,838 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан байна.

Дээрх иргэнийг олон улсад Интерполын шугамаар эрэн сурвалжилж олж тогтоон, 2021 оны арванхоёрдугаар сард Монгол Улсад ирүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан бөгөөд прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 /Хулгайлах/, 26.1 дүгээр зүйлийн 2 /Кибер орчинд хууль бусаар халдах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах