Цэс Close

АНУ, Украйн хоёр удаан хүлээгдсэн байгалийн баялгийн гэрээнд гарын үсэг зурлаа

Олон жил үргэлжилсэн хэлэлцээрийн дүнд Украйны эрчим хүч, ашигт малтмалын нөөцийг хамтран ашиглах гэрээнд АНУ гарын үсэг зурлаа.

Хоёр улс Украйныг Оростой хийсэн дайны дараа эдийн засгаа сэргээхэд нь түлхэц үзүүлэхийн тулд сэргээн босголтын хөрөнгө оруулалтын сан байгуулахаар тохиролцжээ.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлэхдээ, “Энэ гэрээ хоёр тал Украйнд тогтвортой энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай байгааг харуулж байна. Киевийн хувьд энэ хэлэлцээр нь АНУ-ын цэргийн тусламж авахад зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна” хэмээжээ.

Украйн улс бал чулуу, титан, лити зэрэг чухал ашигт малтмалын асар их нөөцтэй гэж үздэг. Тэдгээр ашигт малтмалыг сэргээгдэх эрчим хүч, цэргийн хэрэглээ, үйлдвэрлэлийн дэд бүтцэд ашигладаг тул эрэлт хэрэгцээ ихтэй байдаг.

Украйны Шадар сайд Юлия Свириденко "Энэхүү шинэ сан нь дэлхийн хөрөнгө оруулалтыг манай улсад татах болно" гэж X платформд нийтэлжээ.

Хэлэлцээрийн заалтад ашигт малтмал, газрын тос, байгалийн хийн төслүүд хамрагдаж байгаа ч нөөц нь Украины өмч хэвээр байх юм. Түншлэл нь 50:50 харьцаатай тэнцүү байх бөгөөд гэрээг Киевийн хууль тогтоогчид соёрхон батлах ёстой аж.

Хэлэлцээрт Украйн АНУ-ын ирээдүйд үзүүлэх аюулгүй байдлын тусламжийн хариуд Вашингтонд байгалийн баялгийнхаа зарим хэсгийг ашиглах боломжийг олгоно гэж заажээ.

map showing Ukraine's mineral deposits

Эх сурвалж: BBC

Бэлтгэсэн: Сарасвати

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах