Цэс Close

АНУ-ын армийн штабын дарга генерал Марк Милли: Өдгөө дэлхийд олон улсын болзошгүй тогтворгүй байдлын эрин үе эхэлж байна

Өдгөө дэлхийд олон улсын болзошгүй тогтворгүй байдлын эрин үе эхэлж байна хэмээн АНУ-ын армийн штабын дарга генерал Марк Милли өчигдөр/2021.5.5/ анхааруулав. Үүнд, Хятад улс хурдтай хүчирхэгжиж, дайн тулаанд эрс шийдэмгий ашиглагдаж болзошгүй хиймэл оюун ухаан, робот техник зэрэг аюултай технологиуд улам боловсронгуй болж байгаа зэрэг асуудал нөлөөлсөн гэж тэрбээр мэдэгджээ.

Тэрбээр олон улсын өнөөгийн нөхцөл байдлыг дэлхийн түүхэн дэх бусад геополитикийн том өөрчлөлтүүд, түүний дотор Ромын нуран унаж байсан, Зөвлөлт холбоот улс задарч байсан үеийн байдалтай харьцуулсан байна.

Марк Милли "Бид олон улсын болзошгүй тогтворгүй байдлын эрин үеийн эхлэлд амьдарч байна. Хятад улс эрчимтэй хүчирхэгжиж байгаа нь АНУ дэлхийн цэрэг арми, улс төр, эдийн засгийн үндэс, цөм хүч байсаар ирсэн сүүлийн олон арван жилийн байдлыг өөрчилж байна" гэжээ.

Тэрбээр мөн геополитикийн өөрчлөлтөөс гадна робот, дууны хурдтай зэвсэг, хиймэл оюун ухаан болон бусад технологийн шинэчлэл, хөгжил олон улсын тогтвортой байдалд нөлөөлөхүйц аюул дагуулж байгааг анхааруулан "Дэндүү боловсронгуй технологи бол маш ярвигтай зүйл агаад дайнд ашиглавал онцгой аюултай" хэмээн ярьжээ.

Генерал Миллиг ийн ярихаас өмнөхөн АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин Пентагон олон жил үргэлжилсэн хуучин дайнуудтай харьцуулагдахуйц ирээдүйн жижиг, том мөргөлдөөнүүдэд бэлэн байх шаардлагатай байгааг сануулсан юм.

Эх сурвалж: REUTERS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах